Эркардо ба түүний үгс

Темпрамент

2008 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Erdenebat
Хэдэн жилийн өмнө темпрамент тогтоодог тест бөглөж үзээд жаал сэтгэлээр унаж билээ. Дэлгэрэнгүй»

Таны хувьд "БИ" гэж юу вэ ?

2008 оны 10-р сарын 21 Нийтэлсэн Erdenebat
Миний хамгийн анхны бичлэг болой. блогспотоос хуулж тавив. би гэж хэн юм бол биш юу юм болоо? Дэлгэрэнгүй»

Энгийнээр тайлбарлая санал нийлэхгүй хүн байвал чөлөөтэй шүүмжлээрэй. 

Бидний амьдралд үндсэндээ 4 хүрээ байдаг Улс төрийн, Эдийн засгийн, Нийгмийн, Сэтгэлзүйн гэж.  Эдийн засгийн хүрээ бол ойлгомжтой төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, чөлөөт зах зээлийн гэх мэт ангилагдана үүнийг мундаг эдийн засагчид сайн тайлбарлах байх. Миний хувьд бол өмнөх бичлэгүүд  дээрээ ч бичиж байсан. Адам Смитийн анх үүсгэж Кэйнс, Фрийдманы улам сайжруулсан чөлөөт зах зээлийн онол хамгаас илүү таалагддаг билээ. Чухам энэ онол л хүн төрлхтнийг одоо ийм баян тансаг байлгаж чадсан юм шүү дээ. Бид ч бас энэ замаар яван аядаж байна.

 Нийгмийн хүрээнд ерөнхийдөө нийгмийн халамж болон хамгаалалыг ойлгоно.  Коммунизм бол энэ хүрээг нилээд чихалчилж авч үзсэнээрээ бүр дампуурсан систем. Скандинавын орнууд бол нийгмийн халамжийг голчилж авч үздэг боловч чөлөөт эдийн засгаа дээдэлдэг. Америк, Японд бол цэвэр мөнгөн дээр суурилсан эдийн засагтай. Ажил хий, мөнгө ол үгүй бол чи үхнэ. гэсэн зарчимтай. гэхдээ мэдээж тодорхой хүрээнд халамж байлгүй л яахав. харин манай улс 10, 100, Сая, Сая 500 мянга гээл зөв халамжийн тогтолцоо гэхээсээ илүү Популизмийг л сайн хөгжүүлж байх шив дээ. 

 Сэтгэлзүйн хүрээ бол Урлаг, Соёл, Ёсзүй, Шашин, гэх мэт сэтгэлзүйтэй холбоотой  зүйлүүдийг хамардаг. 

 Манай улс бол буддын шашинтай,  Ардын урлаг, бас сонгодог урлаг нилээд хөгжсөн, соёлын хувьд жаал доройтсон (хогоо гудамжинд хаяхаас өгсүүлээд) гэх мэт.

 Эдгээрийг хүмүүс сайн мэднэ.  Харин улс төрийн хүрээг хүмүүс сайн ойлгох шаардлагатай. 

 Улс төрийн хүрээг ярьхад засаглал, улс төрийн тогтолцоо гэх мэт ухагдахуунуудыг авч үздэг. 

 Засаглал гэдэг нь тухайн улсад нийгмийн нийтлэг эрх ашгийг хөндсөн шийдвэрүүдийг хэн гаргаж байна вэ гэдэгтэй холбогдоно. Засаглал ард түмний гарт байвал ардчилал, цэргийнхэний гарт байвал, афертэйд, цэргийн засаглал, нэг нам, дарангуйлагчийн гарт байвал тоталитар, авторитар буюу комунист, фашист, нацист, инферлист болж таарна. 

 Улс төрийн тогтолцоо гэдэг нь нийгмийн сонирхолууд яаж  илэрхийлэгдэж яаж нэгтгэгдэж, яаж хэрэгждэг тогтолцоог хэлж байгаа юм. Улс төрийн тогтолцоонд сонирхолыг илэрхийлэгч, нэгтгэгч, хэрэгжүүлэгч сүбектүүд байдаг. 

Ардчилсан улс төрийн тогтолцооны үед сонирхол илэрхийлэгчид нь төрийн бус байгууллагууд, лобби, шахалтын бүлгүүд, холбоо эвсэлүүд, сайн дурийн нийгэмлэг, хөдөлгөөн, хувь хүн ч байж болдог. харин сонирхолыг нэгтгэгч нь нам байх бөгөөд намдууд өөрсдийн сонирхолыг бус сонирхол илэрхийлэгч дээрх сүбектүүдийн л сонирхолыг нэгтгэж түүгээрээ засгийн эрхийг авахын төлөө өрсөлддөг. ард түмэн шудрага сонгуулиараа өөрсдийнх нь сонирхолыг аль зөв нэгтгэсэн намыг сонгох бөгөөд ялсан нам парламентад олонхи болж тэр л сонирхолоо шингээсэн хуулиудыг баталж, засгийн газраа байгуулж зөвхөн тэр л сонирхолоо хэрэгжүүлэх ёстой. цөөнх болсон намыг ч орхих ёсгүй тэдний ард цөөнх ч гэсэн ард түмний сонирхол байгаа. 

Эргээд тухайн сүбектүүд өөрийнхөө тогтолцоонд гүйцэтгэж байгаа үүргээ хэрхэн зөв гүйцэтгэж байна вэ гэдгийг хянах ёстой. ингэхгүй бол өнөөх сонирхол хэрэгжүүлэгчид маань өөрсдийнхөө л сонирхолыг хэрэгжүүлээд унана шүү дээ. үүнээс яаж сэргийлдэг юм бэ? Шүүх байгууллага лав биш.

Энэ бол дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. сонирхол илэрхийлэгчид засгийн эрхэнд хэн байх вэ гэдгийг шийддэг боловч хэн нь зөв удирдагч вэ гэдгээ мэддэггүйгээс болж өөрсдийн сонирхолоо хэрэгжүүлж чаддаггүй. ийм нөхцөл үүссэн бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гажигтай байна гэсэн үг. 

энэ бол ардчилсан тэр дундаа төлөөллийн ардчилсан тогтолцоо юм.  

 Гэтэл бусад улс төрийн тогтолцооны үед энэ нь гажуудаж  сонирхолыг илэрхийлэгч сүбьектүүдийн үгийг сонсолгүй өөрсдийн сонирхолыг нэгтгэж түүнийгээ өөрийнхөө аргаар хяналтгүйгээр хэрэгжүүлдэг. 

Ардчилсан улс төрийн тогтолцоотой боловч  хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ашиглан өөрсдийн сонирхолыг хэрэгжүүлж бас болдог. ойлгоход маш энгийн эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг өөртөө авна. түүгээрээ за за цайны цаг дуусчлаа дараа үргэлжлүүлий хэхэ. 

 

 

Хүнд Метал Фермер

2008 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Erdenebat

 Үнэн зэрлэг байгааздээ?


 Дэлгэрэнгүй»

Менежер, мэргэжилтэн хоёрын ялгаа

2008 оны 09-р сарын 08 Нийтэлсэн Erdenebat
Чөлөөт эдийн засгийн орчинд 10 жижиг бизнесийн 8 нь дампуурдаг Дэлгэрэнгүй»
Ойрын хэдэн хоног сүпер дүпер бизи гээл блог оо хөтлөх нь байтугай та хэдийнхийгээ ч сайн уншиж амжкүү байгаадээсныхаа шалтгааныг бичье. саншайн нээх гоё загварын шоу хийх гээд бэлдээд завгүй байсан бол надад ямар тийм авьяас байхым биш тийм гоё моё юм хийхгээгүйээ гэхдээ бас хүнд хэрэгтэй юм хийжийн гэж ойлгожоогоошдээ.

их сургуульд байхаасаа эхлээл монголд аутсорсинг гээч юмыг хөгжүүлж, монгол хүмүүс гадаадад очиж хар бор ажил хийж, зовж зүдэрч байхын оронд эх орноосоо оюуны хөдөлмөр эрхэлж гадны жишгээр цалинждаг болбол ямар гоё вэ гэж бодож мөрөөдөж бас судалдаг байлаа.

энэ мөрөөдөлөө биелүүлэхийн тулд өөрт олдсон том боломжуудаа хөсөр хаян монгол улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө өөрийгөө золин (нтргээд) төрийн байгууллагад орж билээ.

тээл аутсорсинг хариуцсан ажилтан гээд лаг монголд байхгүй гуншинтай үзэж тарж байна доо. Тэнгэрт нар, монголд Ерөнхийлөгч ганцхан байдаг шиг миний мэргэжил ч бас монголд ганц шүү кк.

Бодож төсөөлж байсан зүйль маань эхнээсээ биеллээ олж төрийн зүгээс аутсорсингид анхаарлаа хандуулдаг болж байна. аутсорсинг нь өөрөө оюуны хөдөлмөрийн экспорт байдаг учраас түүний хөгжилд чадварлаг хүний нөөц хамгаас чухал байдаг. бид хамгийн эхэнд чухам энэ нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг гадны туршлагаас ч тэр сайн ойлгосон.

Ингээд нодлингоос эхэлж хөөцөлдсөн төсөл маань амжилттай батлагдаж энэ оны эхэнд УИХ аас 2 тэрбум төгрөгийг аутсорсингийг хөгжүүлээд аль гээд манай байгууллагын мэдэлд өглөө. ингээл бид хэрэгжүүлэх журмыг нь тэр дор нь боловсруулаад засгийн газар барьсан боловч тэндхийн хүнд сурталаас болоод 6 сар гацжээвэл яахуу?. ингээд л 2008 онд хэрэгжиж дуусах ёстой төслийн хугацаа нь давчуу болоод хамаг юм үнэхээр тэнэг болж иржаагаа ч бид шантаркүү үзэж тарж л байна. ингээл намайг энэ засгийн газрынхан бизирүүлээд байгаа байхгүй.

за энэ төслийн талаар доорх бичвэрээс сайн мэдэж болно. үүнийг хэвлэлүүдээр цацах гэж бэлтгэж байсын юуны тухай гэхээр аутсорсингоор ажиллах нийт 1400 мэргэжилтэнг 10н чиглэлээр төрийн зардлаар сургаж бэлтгэх тухай юм л даа.

Үнэгүй юманд нугастай хүн гэж хаа байхав. эх орондоо суужыгаад гадны захиалга гүйцэтгэж хөлсөө биш оюунаа арилжан өндөр цалин авч, дэлхийн давцанд өрсөлдөхийг хүсэхгүй хэн байхав. яараарай бүртгэлийн хугацаа 9 сарын 15 шүү !!!




XXI зуунд манай дэлхийд гарсан нэг томоохон өөрчлөлт нь тоон хэлбэрт хувиргаж болох оюуны ажил хөдөлмөрийг экспортлох бололцоотой болсон явдал юм. Аутсорсинг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хөдөлмөрийг хямд өртөгтэй газар шилжүүлэх процесс юм.

Аутсорсинг, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн олон орны хөгжлийн чиг хандлага болоод байна. Аутсорсинг нь “өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Тухайлбал, америкчууд санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Австралийн эмч нараар уншуулан оношлуулж байх жишээтэй. Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байгаа бөгөөд улс орон бүр энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна.

Аутсорсингийн үйл явц ядуу буурай орнуудад шинээр ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломж олгон хүн амын амьдралын төвшинг дээшлүүлдэг болох нь бусад орнуудын туршлагаас харагдаж байна.

Аутсорсинг нь хөгжиж байгаа орнуудын хувьд улс орондоо хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, хүн амын боловсролын төвшинг өндөрт өргөн хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын зүгээс улс оронд тавих анхаарлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны багтаамжийг өсгөх, эцэст нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлж, улс орны ДНБ-ийг өсгөх гэсэн эерэг сайн талуудтай.

2007 онд Улсын Их Хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн “Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингийн мэргэжлийн ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар батлагдсан “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын дагуу хэрэгжих юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал Монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай хар бор ажил хийх нь багасч Цахим Монгол хөтөлбөрт дэвшүүлсэн 16 гол зорилтын нэг болох “Хөлсөө зарах уу? Оюунаа арилжих уу?” зорилт хэрэгжих, Монгол хүн оюундаа тулгуурлан амьдрах үүд хаалга нээгдэх боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнүүдийг дараах 3 чиглэлээр сургаж бэлтгэх юм. Үүнд:
1. Мэдээллийн технологийн аутсорсинг
2. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
3. Мэдээллийн технологийн япон хэл

Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтанд компьютерийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах бол Бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өгөгдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой.
Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер одоо зарлагдаад байгаа бөгөөд шалгарсан сургалтын байгууллагууд дээр 9 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын дунд хүртэл сургалтыг зохион байгуулна.

Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар зочлон онлайн хэлбэрээр бүртгүүлэхийг урьж байгаа бөгөөд бүртгүүлсэн хүмүүс 2008 оны 9 дүгээр сарын 3-наас 9 сарын 15-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримтаа авчирч бүртгэлээ баталгаажуулах юм.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон www.outsourcing2mongolia.com вэб сайтуудаас авч болно.

Зоя

2008 оны 08-р сарын 11 Нийтэлсэн Erdenebat
Жаахан байхад чулуугаар байлдана гэж нэг сайхан зүйл байдаг байж билээ. бидний хувьд бяцхаан дайн болчихно. зүгээрч гүй бид чинь удирдагчтай бас бусад байрныхантай тактиктай үзнээ. дайн эхлэхэд их амархан зэргэлдээх байрныхан бяцхан өдөөн хатгалага хийгээл тэгээл дайн зарлагадана даа. тэр үед гадаа тоглож байсан хүүхдүүд байрныханаа бүгдийг нь цэрэгт дайчилж эхлэнэ. удалгүй 20 30 аад цэрэгүүд цугларч арай дөнгүүр сайн зодолддог нь удирдагч болно. бяцхан дайчид чаддаг чаддагаараа салаанд хуваагдана. чавхтай хэд нь нэг хэсэг. хол шиддэг нь нэг хэсэг гэх мэт... Дэлгэрэнгүй»

Яст мэлхий ба гөрөөс

2008 оны 08-р сарын 02 Нийтэлсэн Erdenebat
Гөрөөс яагаад тэгж хурдаараа гайхагдаад байхад яст мэлхий дэлхийн хамгийн удаан амьтадын нэг байсаар байдаг юм болоо гээл бодоод байсан чинь тэр яст мэлхийний хуягнаас л болжоогоом байлээшд. даахгүйдээ биш л дээ. гол нь бөх бат зузаан хуяг нь түүнийг ямар ч аюулгүй болгочиж байгаан. тэхээр хэн тэгэж хурдан гүйж харайж ядарж лайтахыг хүсхэвдээ. тэгээл лазагнаж гэвтсээр байгаал энэ.  Дэлгэрэнгүй»
Одоо дэлхий дээр нэг номер байр сууриа алдаагүй байгаа улс бол америк. тэдний ингэж үргэлж тэргүүлж хөгжиж байдгийн нууц нь америк мөрөөдөлд нь байдаг юм шигээ. америк хүн бүхэнд дурсамжаас нь илүү мөрөөдөл байдаг. яагаад гэвэл тэдэнд дурсаад байх түүх үнэндээ байхгүй юм чинь. альваа хүн мөрөөдөх тусам хөгжинө. харин өнгөрсөнөөрөө амьдараад байвал юу болох нь тодорхой. Хэрвээ дурсамж чинь мөрөөдлөөсөө илүү бол та уруудаж яваагийн шинж гэнэ шүү. Ерөнхийлөгч Энхбаяр маань харин энэ тал дээр овоо гоё санаачлага гаргаж байсан. түүний үзэл санааг би нарийн судалсангүй. Монгол мөрөөдөл гэдэг юмыг бий болгоё гэсэн санаа байх шиг байсан. Монголчууд бид үнэндээ дэндүү их дурсамжтай. энэ дурсамжууд маань агуу түүх л дээ. бид цагтаа дэлхийн номер нэг улс байлаа.... үнэн боловч энэ нь түүх буюу дурсамж юм. бид үүнээ марталгүй бахархалаа болгон зүрхнийхээ гүнд хадгалж явах учиртай байх. Бид бүгдээрээ ингэж ярьдаг шүү дээ. социализмын үед гүээ мөн сайхан байжээ... би бол дэлхийн талыг эзэлж байсан чингис хааны удам байна гэж ирээд л ... гэтэл ирээдүйгээ, мөрөөдлөө ярьж байгаа хүнтэй би тун цөөхөн тааралдаж байсан даа. тэхээр бид мөрөөдлөөсөө илүү дурсамжтай бололтой. гагцхүү мөрөөдөгч нар л хүн төрлөхтний хөгжлийг урагш нь чирч байдаг гэсэн үг байдаг. Мөрөөдөл бүхэн сайхан байдаг. сайн сайхан гэрэл гэгээрүү тэмүүлсэн байдаг. мөрөөдөх тусам ихийг хүсэж, зорилготой болдог. Мөрөөдөл бол чиний хүсдэг ирээдүйд өөрчлөгдөх амьдарлын чинь дүр зураг. тийм дүр зураггүй хүн хүссэн ирээдүйдээ хүрч чадахгүй Харин та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу? МӨРӨӨДӨЦГӨӨЕ ЗАЛУУСАА !!!

Хугарсан биш завшив

2008 оны 07-р сарын 28 Нийтэлсэн Erdenebat
Гараа хугалаа хаяцоон. гуга гийн хэлдэг шиг унтаа 4 жил, гацаа 4 жил нь дахиад л үргэлжилэх нь гээд чулуу юугаа бариад ху намтай үзэлцсийн яадгийн. кк. нээрээ яг үнэндээ алдагдсан саналынхаа төлөө биш алдсан бөмбөгнийхөө төлөө тэмцэж байгаад хугалсымалдаа. энэ гар чинь их амархан хугардаг золиг юмаа. зүлгэн дээр хальтирж унаад гараараа тулаал хуга. би эхэндээ тулгачихлаа гээд хүн амьтанаар татуулкээд инээж ханиагаад байсан эмч дээр очоод загнуулсышд. - эмчээ татаад өг тулгачихлаа - юун татах хугарцан байна - өө золиг 2 яс нь хоёулаа юу? - үгүй э нэг нь - өө ашгүй агшүй хэхэхэ ха ха - юун хачин нөхөр вэ гар чинь хугарчаад байхад тэгээд хоёр эрэгтэй эмч эвэнд нь оруулкээд татаад мушигаад л гол тасалчих шахав. Харин ингэж хугарсаны буянаар амьдралдаа анх удаа акт авж үздийн байна. ер нь сүүлийн 6 жил олигтой ч амарж үзээгүй юм билээшдээ. тэгээд гэртээ хийх юмгүй зөнгөртөж байхаар гээд хувийн ажлуудаа амжуулж эхэллээ. хэдэн сар хийх гээд чадкүү байсан мастерийн ажлынхаа судалгааны төлөвлөгөөг хийж хэдэн ч жил мөрөөдөж явсын бүү мэд газартай болж авлаа. бас ч гүй хажуугаар нь блогынхоо дизайныг өөрчлөөд бичлэг мичлэг хийгээд байгаамаа... баахан юм бясалгаад гүн ухаантан болох шахав. ирээдүйнхээ зорилгыг тодорхойлж ч байх шиг. өрөөсөн гартай ч гэсэн их юм амжууллөө. үе үе гараа хугалаад байдаг юм билүү ч гэж тэнэгтэв. гэхдээ энэ бүгдээс дүгнэхэд хүн ер нь өөртөө цаг гаргаж баймаар юм байлээ. өөрийнхөө төлөө жаахан цаг гаргаад байхад их л үр дүнтэйсэн дээ. нэг үг байдагшдээ залхуу эсвэл ажилаа зохицуулж чаддаггүй хүмүүс л завгүй байдаг гэж. 4н жилд өрөнд баригдсан ажилгүй нэгнээс саятан болж чадсан Бодо Шефр бичихдээ хүн өдөр бүр долоо хоног бүр өөртөө зориулсан цаг гаргаж байх ёстой гэсэн байдаг. энэ нь ирээдүйд хийх ажил явах замналынхаа чигийг бодож, аль болох дөт, хялбар бас сайхан зүйлд хүргэх замаа олж авахад тустай билээ. Тиймээс эрхэм уншигч анд минь заавал над шиг гараа хугархыг хүлээлгүй өөртөө цаг гаргаж байгаарай.